ХААИС-ийн МЭС нь НҮБ-ийн ХХААБ болон МЭЕГ-ийн санхүүжилт, дэмжлэгээр олон төрлийн сургалтыг суралцагсадын хэрэгцээ шаардлага, мэдлэгийн түвшинд нийцүүлэн зохион байгуулах, хичээлийн сэдэв агуулгыг байнга шинэчлэх, компьютерт суурилсан сорилын шалгалт авах, үнэлэх гэх мэт боломжуудыг багтаасан малын эмч нарт зориулсан цахим сургалтын орчин бүрдүүлэн ажиллаж байна
Бид энэхүү мэргэшүүлэх сургалтуудаа 100% цахим, 50% цахим + 50% танхимын, 100% танхимын гэсэн 3 хэлбэрээр цаашид явуулах бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд гэрчилгээ олгоно.